ОХУ-аас БНХАУ болон Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспортын хэмжээ 2-3 тэрбум киловатт цагаар нэмэгдэхээр байгааг тус улсын эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Кондратьев “Infotek” шинжилгээний төвд зориулсан нийтлэлдээ дурдсаныг “Tass” агентлаг онцоллоо.

Эрчим хүчний экспорт нэмэгдсэнээр цахилгаан шугам сайжруулах зэрэг дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатайг нийтлэлдээ тодотгосон байна.

Эдгээр чиглэлд ОХУ-ын цахилгаан эрчим хүчний экспорт нэмэгдэх ч 2023 онд ерөнхийдөө буурна гэж дүгнэжээ. Иймд нийлүүлэлтээ сэргээхийн тулд эрчим хүчний экспортын шинэ чиглэлийг хөгжүүлэх талд анхаарах ёстойг онцолж байна.