Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.05.03/ хийж буй. Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хүргэлээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Засгийн газраас ирэх гурван жилийг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан. Тийм учраас энэ хуулийн төсөлд манай улсад ирэх жуулчдын тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт илүү анхаарч ажиллалаа. 

34 заалттай энэ хуульд 90 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан гэдэг асуудал өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр яригдсан. Энэ нь манай ажлын хэсэг маш сайн ажилласныг харуулж байгаа юм. Хуулийн гүн рүү сайн орж ажилласан гэсэн үг. 

Аялал жуулчлалын хуулийг дагаад, Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнөөдөр хэлэлцэнэ. Энэ хуульд амьтны дуудлага худалдааг хэрхэн зохион байгуулах талаар тусгаж байгаа.

Ингэж дуудлага худалдааг тусгаснаар төсөвт орж ирэх мөнгө нь нэмэгдэнэ гэж харж байгаа. Төсөвт нэмэгдэж орж ирэх мөнгө нь эргээд тухайн амьтыг үржүүлэх менежментийг хийж байгаа байгууллагад 20 хувь нь зарцуулагдана. Үлдсэн 80 хувь нь тухайн аймаг, орон нутгийн төсөв рүү ордог болох юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу