УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Ардын чуулган” намаа бүртгүүлэх хүсэлтийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ. Үүний дараа буюу тавдугаар сарын 2-нд тэрбээр эл хүсэлтээ буцаах хүсэлт гаргасан байна. 

Түүний эл хүсэлтийг Улсын Дээд шүүх хүлээн авч, нам байгуулах өргөдөл болон бусад холбогдох материалуудыг нь буцаажээ.

Энэ талаар Дээд шүүхээс Иргэн Ш.Сайхансамбуугаас “Ардын чуулган нам /АЧН/ үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудаа буцаан авах тухай” хүсэлтийг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ирүүлжээ.

Дээрх хүсэлтийн дагуу Ардын чуулган нам /АЧН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, холбогдох бичиг баримтуудыг буцааж шийдвэрлэв” хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу