Цагаачдын урсгал нэмэгдэх төлөвтэй байгаатай холбоотойгоор АНУ-ын засаг захиргаа 1500 цэргийн алба хаагчийг Мексиктэй залгаа хилийн бүс рүү шилжүүлэн байрлуулахаар төлөвлөж байгаа тухай “CBS” сувгаар мэдээлжээ.

Цэргүүд хууль сахиулах байгууллагууд болон хилийн албаныханд цагаачдыг тээвэрлэх, мансууруулах бодис илэрүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх юм. “CBS” сувгаар мэдээлснээр, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам өмнө нь дэмжлэг хүссэн ажээ. Коронавирусний цар тахлын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтыг цуцалсны дараа тус улсад ирэх цагаачдын тоо нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байгаа тухай тус сувгаар мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Мексиктэй залгаа АНУ-ын хилийн бүсэд Үндэсний гвардын 2500 орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд хил, гаалийн хяналтын албанынханд дэмжлэг үзүүлж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу