Улсын нөөцөд үлдээд байгаа 3550 орчим тонн тэжээл, ашигт долооцыг малчдад үндсэн өртөгөөр нь худалдах шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан гаргажээ.

УОК, Засгийн газрын хоёр удаагийн тогтоолоор 17 аймаг, нийслэлийн дүүргүүдэд 1,406.4 тн өвс, 12,651.5 тн тэжээлийг Улсын нөөцөөс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байсан юм.

2022-2023 оны өвөл олон жилийн дунджаас 1.1-4.2 хэмээр хүйтэн, өдөртөө 30 хэмээс давж хүйтэрсэн хоногийн тоо нь олон жилийн дунджаас 10-15 хоног үргэлжилсэн байна. Улмаар нийт нутгийн 40 орчим хувь нь цагаан зудтай, 30 гаруй хувь нь хар зудтай нөхцөлд өвлийг давжээ.

Мөн малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж 11 аймагт туулах чадвар сайтай 18 автомашин олгож, Ховд, Архангай, Завхан аймгуудад дизель түлш, АИ-92 бензин шатахууны дэмжлэг үзүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу