АНУ, Украинд 300 сая ам.долларын шинэ багц цэргийн тусламж илгээхээр болжээ. Энэ тухай албан ёсны мэдэгдлийг лхагва гарагт хийх тухай тус улсын холбогдох албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

Энэ удаагийн тусламжийн багцад их бууны сум, гаубиц, “HIMARS” тийрэлтэт системийн пуужин, миномёт, танк эсэргүүцэгч зэвсэг багтах юм байна. Мөн нисэх онгоцноос харвадаг “Hydra-70” пуужингуудыг АНУ анх удаагаа илгээх гэж байгаа бөгөөд үүнийг Украины хуурай замын цэргүүдийн давшилтад агаараас дэмжлэг үзүүлэхэд ашиглах боломжтой юм байна.

Орос Украин руу 2022 оны хоёрдугаар сард довтолсноос хойш АНУ-аас Украинд үзүүлж буй 37 дахь багц тусламж энэ болох юм. Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников саяхан хаврын сөрөх довтолгооны талаар мэдэгдэхдээ, “Бүх зүйл бэлэн, бэлтгэл дуусах шатандаа орсон” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу