Засгийн газрын өнөөдрийн /2023.05.03/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх эсэх талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “2024 оны жилийн төлөвлөгөөг бэлтгээд, танилцуулж байгаа. Энэ төлөвлөгөөнд Засгийн газар маш тодорхой байр суурь илэрхийлж байгаа. 

Цалин, тэтгэврийг үнийн инфляц буюу түвшинтэй холбогдуулж, жил бүр индексжүүлж нэмэх зарчмын байр сууриа танилцуулсан. Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ч мөн энэ талаар хэлэлцсэн. 

Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхгүй бол эргээд эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг. Иргэдэд ч хүндрэл бэрхшээл дагуулдаг. Тэгэхээр инфляцтай уялдуулаад нэмнэ” гэлээ. 

Шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу