Олимп нийтийн биеийн тамир спорт үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хорооны санаачлагаар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэй ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу үзүүлбэр ирэх амралтын өдрүүдэд Мөсөн өргөөнд болно.Уг үйл ажиллагаанд оролцох ОХУ-ын уран гулгалтын холбооны ажилчид өчигдөр манай улсад ирсэн юм. Зохион байгуулагч талууд өнөөдөр (2023.05.03) шоу зохион байгуулах Мөсөн өргөөний үйл ажиллагаатай танилцсан байна.

Харин манай спорт сонирхогчдын хүсэн хүлээж буй Олимп, дэлхийн аварга уран гулгагчид маргааш  ирэх билээ. Зохион байгуулагчид ирэх баасан гаригт хэвлэлийн бага хурал хийх аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу