Маргаашнаас буюу энэ сарын 4-7-ны өдрүүдэд замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, энэ долоо хоногийн Пүрэв гарагаас Ням гараг хүртэлх буюу тавдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Унгар Улсын Үндэсний Ассамблейн даргын Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм.

Тиймээс,

  • Наадамчдын гудамж,
  • Чингисийн өргөн чөлөө,
  • Энхтайваны өргөн чөлөө,
  • Их Монголын гудамж,
  • Жанчин Д.Сүхбаатарын талбай,
  • Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед аюулгүй байдлыг хангах зорилгоор тодорхой хугацаанд түр хязгаарлах юм байна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу