“Сөүлийн олон улсын аялал жуулчлалын экспо” үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотод өнөөдөр (2023.05.04) эхэллээ. Уг үзэсгэлэнд Монгол улсын аялал жуулчлалын салбарын томоохон төлөөллүүд оролцож байна.Тодруулбал, энэ сарын 4-7-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Let’s Travel, UVS, Рагуса тур, Mongolian vision tours, Authentic Tours, Birgatour, Great Mongolia Tour, Zaya Travel ХХК зэрэг тур оператор компаниудын төлөөлөл оролцож байна.  Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улс, Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын хувийн хэвшлийнхнийг дэмжих зорилгоор энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа юм.Түүнчлэн аялал жуулчлалын тур оператор компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зуучлан борлуулах, шинэ зах зээл нээх зорилгоор хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулах, гадаадын тур операторуудад мэдээлэл өгөхөөс гадна соёл урлагийн тоглолтыг үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах аж.38 дахь жилдээ болж буй тус үзэсгэлэн нь НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн Ази тив дэх хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд тооцогддог. Жил бүр тус үзэсгэлэнд 100 гаруй орны 50 мянга гаруй оролцогч аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцдог байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу