“ЭТТ” компанийг ногдол ашгаа тараахыг шаардаж гарын үсэг цуглуулах талаар иргэдийн төлөөллөөс өнөөдөр (2023.05.04) мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын үеэр иргэдийн төлөөлөл Г.Хажидмаа: “БЭТ “Эрдэнэс Тавантолгойд” томилогдсоноор ямар ч өөрчлөлт гарсангүй гэж харж байна. . Гэтэл онцгой байдлын хугацааг “Эрдэнэс Тавантолгой” дээр дахиад сунгачихлаа. 2016 онд оюутан, настнуудаас хувьцааг нь авсан. Одоо ногдол ашиг тараахдаа иргэн бүрд тэнцүү олгох эсэх дээр огт мэдээлэл алга. Монголын гурван сая иргэн 1072 хувьцааны ногдол ашгаа авчихвал ард түмний амьжиргаа дэмжигдэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Хувиараа бизнес эрхлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ногдол ашиг шаардлагатай байна. Таван сардаа багтаан ногдол ашгийг өгөхийг шаардан суулт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Мөн өнөөдрөөс эхлэн ногдол ашиг авахыг шаардаж байгаа иргэдийн гарын үсгийг төрийн ордны баруун талд хүлээж авна гэсэн юм. “Өндөр цалинтай иргэдэд ногдол ашиг хэрэггүй байж болно. УИХ-ын гишүүдийн хамсаатан болчихсон хүмүүс биднийг шоолоод сууж байгаа. Амьжиргааний түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад нэн яаралтай энэ мөнгө хэрэгтэй байгаа юм” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу