“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод, бутлаг ургамал тарихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл уг хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүд болон иргэд олон нийтийн оролцоог тэгш, хүртээмжтэй хангах, тарьсан модны бүртгэл, тооллогыг үнэн зөв тооцох, мэдээллийг хадгалах, тайлагнах хэрэгцээ шаардлага үүссэн байна.
Улмаар тарьсан модны бүртгэлээс гадна хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, тарьц суулгацын нөөцийн талаар нэгдсэн мэдээллийн баазтай болох зорилгоор https://terbummod.mn системийг хөгжүүлж байгаа аж.
Иргэн тарьсан модны мэдээллээ www.terbummod.mn сайт болон мобайл аппликейшнд нэвтрэн бүртгүүлэх боломжтой юм. Ингэснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан модны бүртгэл, төсөл хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг олон нийтэд ил тод, эргэх холбоо бүхий байдлаар хүргэх ач холбогдолтой гэж үзжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу