Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн “Хавирга гоожуурын худаг” гэдэг газар энэ сарын 1-нд хээрийн түймэр гарсан талаар мэдээлсэн билээ.

Уг түймэр Гурванзагал, Чулуунхороот сумыг хамарсан байна. Улмаар түймрийг унтраахад 193 хүн, 27 автомашинтай ажиллажээ. Харамсалтай нь түймэрт 25 малчин өрхийн 16 орчим гэр, сууц, 20 хашаа хороо, 1000 орчим мал өртсөн байна.

Мөн түймрийн голомтод ажиллаж байсан Хил хамгаалах газрын найман албан хаагч түлэгдэж, Улаанбаатар хотод эмчлүүлж буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу