УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо /2023.05.05/ хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж байна.

Эл хурал дууссаны дараа, 12:00 цагаас УИХ-ын ээлжит чуулган хуралдахаар болжээ.

Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрөгч тавдугаар сарын 3-нд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.  

Эл нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэхийг тусгасан.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу