УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо /2023.05.05/ хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар76 хүний хүрээнд хэлэлцдэг асуудлуудыг илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэдэг болох нь зөв. Аль нэг нам нь ялах нь чухал биш,  гарч ирсэн нам нь ард түмэндээ хүлээн зөвшөөрөгддөг байх хэрэгтэй. Үүний тулд гишүүдийн тоог нэмж, илүү олон өнгө солонготой, ард түмний ашиг сонирхлын бүлгүүдийг багтаасан бүрэлдэхүүнтэй болох нь зүй юм.

Төр, иргэд хоорондын холбоо холдчихсон байна. Тэгэхээр гишүүдийн тоог нэмж, ард түмнийг төлөөлж буй төлөөлөгчдийн тоог олон болгосноор эдийн засаг нийгмийн амьдралд үзүүлж байгаа асуудлуудад олон түмний санаа бодол тусна.

Хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг гэдэг үг бий. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд бүгдийг шийдээд байна гэж их ярилаа. Сайн засаг бол өөрийн эрх мэдлээ хязгаарладаг засгийг хэлнэ гэдэг. Тиймээс гишүүдийн тоог олон болгож, нэг гишүүнд оногдож буй эрх мэдлийг бууруулах хэрэгтэй.

Парламентад алдаа байгаа бол түүнийгээ засах ёстой. Түүнээс биш парламентын засаглалыг үгүйсгэж болохгүй” гэлээ. 

Видеог энд дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу