Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд дөрвөн ханатай гэр шатаж, 69 настай эрэгтэй нас баржээ.

Тодруулбал, Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 16:55 цагт Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Согоотын 77 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ийн 4 ханатай гэр, 8 метр орчим хашаа шатаж байсныг 15 минут ажиллан унтраажээ. Харамсалтай нь тус гал түймэрт иргэн Ж /69 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн аж.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу