Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Нарны гүүрэн дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 07-ны өдрийн 16:53 цагт хүлээн авчээ.

Улмаар нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Д /29 настай, эрэгтэй/ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг аврах тавцан ашиглан 17:18 цагт эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу