Шилэн ажиллагааны талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хүргэж байна. (2023.05.08)

Энэ үеэр тэрбээр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг ил болгож байна. 

Тус сан 2021-2023 оны хооронд нийт 11 тэрбум төгрөгийг дараах дөрвөн төрлөөр хуримтлуулсан байна. Үүнд, 

  • Хандив тусламж,
  • Авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого,
  • Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого,
  • Бусад 

Үүнээс 106,7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд хоёр төрлөөр зарцуулсан байна. 

Тус сангийн орлогын дийлэнх хувийг Авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого эзэлж байна. 

Үүнээс

  • 2021 онд Улаанбаатарын 1998, орон нутгийн 43 серийг борлуулж, 3,4 тэрбум төгрөг 
  • 2022 онд Улаанбаатарын 2142, орон нутгийн 73 серийг борлуулж, 4,3 тэрбум төгрөг
  • 2023 оны байдлаар Улаанбаатарын 985, орон нутгийн 138 серийг борлуулж, 1,1 тэрбум төгрөг

Нийт Улаанбаатарын 5125 сери, орон нутгийн 954 серийг борлуулж, 9 тэрбум төгрөгийг хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна. 

Гэвч энэ сангийн мөнгийг эргээд хүүхдэд зарцуулах байдал нь тун хангалтгүй байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу