Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.05.08/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхдийн төлөө сангийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулсан билээ. 

Уг мэдээллээс харахад, Хүүхдийн төлөө санд 2021-2023 оны хооронд 11 тэрбум төгрөгийг хуримтлуулжээ. Гэвч үүнээс 106 сая төгрөгийг зарлагдсан байна.

Тодруулбал, Олон Улс, тив, дэлхийн тэмцээн, наадамд амжилт гаргасныг нь үнэлж,

  • 2020 онд 15 хүүхдийг 25 сая төгрөгөөр,
  • 2021 онд 3 хүүхдийг 8.9 сая төгрөгөөр
  • 2022 онд 27 хүүхдийг 72.8 сая төгрөгөөр шагнажээ.

Ингээд нийт 45 хүүхдийг шагнахдаа 106,7 сая төгрөгийн зарлага гаргасан бөгөөд үүнээс өөр зарлагын мэдээлэл алга. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу