Шилэн ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.05.08/ Соёлын яамны харьяа Соёл урлагийг дэмжих сангийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулсан билээ. 

Соёл  урлагийг дэмжих санд улсын төсвөөс жил бүр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эргэн төлөх нөхцөлгүйгээр олгодог байна.

Энэ хүрээндээ 2021, 2022 онд нийт 2.8 тэрбум төгрөгийг олгожээ. Уг санхүүжилтийг 58 байгууллага, 15 иргэн 8-79.9 сая төгрөг хүртэлх дүнтэйгээр авсан байна. Тэд бүгд энэхүү санхүүжилтээ эргэн төлөхгүй гэсэн үг юм.

Уг мэдээллээс харахад, Эцсийн өмчлөгчөөр нь Норолхоогийн Санжмятавын бүртгэлтэй “Хос алтан пирамид” ХХК 2021 онд 77 сая 229 мянган төгрөгийн санхүүжилтийг авсан байна. Тус компани нь барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. 

 

Соёлын яамнаас Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлажээ. Үүнээс харахад уг санхүүжилтийг дараах төрлийн төсөл, арга хэмжээнүүдэд олгодог аж. 

Үүнд, 

  1. Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл арга хэмжээ

2. Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох /ном, СиДи хэвлүүлэх гэх мэт/   төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ

3. Төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл, арга хэмжээ

4. Соёлын өв, үндэсний соёл, урлаг, утга зохиолын бүтээлийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ

5. Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах

6. Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах

7. Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ

8. Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу