Дэлхийн Оюуны Спортын холбооноос зохион байгуулж буй “WISF-Antalya 2023” олон улсын тэмцээн Турк улсын Анталия хотод болж байна. Тэмцээн энэ сарын 7-нд эхэлсэн бөгөөд 9-нд дуусах юм.

Энэхүү тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 8-12 насны 11 тамирчин, багш дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа юм. 
Тэмцээний “Цээж бодолт”-ын төрөл өчигдөр болжээ. Уг төрлийн бага насны ангилалд манай улсаас дөрвөн тамирчин оролцож, эхний таван байрт шалгарсан байна. 
Тодруулбал, 
  • 1-р байр: С.Чингим
  • 2-р байр: Б.Гарьд
  • 3-р байр: Ө.Амин-Эрдэнэ
  • 5-р байр: Б.Тэмүүлэн (тусгай байр) эзэлжээ. 
Тэд өнөөдөр насны ангилалгүй төрөл болох “Absolute Champion”-ы төлөө өрсөлдөнө.
Тус тэмцээн нь Mental Arithmetic /Цээж бодолт/, Speed cubing /рубик шоо/, Spelling bee /үсэглэлийн аварга/ гэсэн гурван төрлөөр зохиогдож буй.

May be an illustration of 12 people and text that says 'TEAM MONGOLIA -2023- MONGOLIAN INTELLECTUAL ACADEMY "WISF ANTALYA-2023" 7-9 MAY, TURKEY 0a Ot D'

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу