Бага насны хүүхдийг нь бөмбөгөөр санаандгүй оносны төлөө өсвөр насны хүүг зодсон гэх бичлэг цахим сүлжээнд тархсан билээ. 

Эл хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өгч байна. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн Ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай “Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 17:55 минутад Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд хүүхдийн биед халдаж, зодсон байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 14 настай эрэгтэй Т нь үрлэн сумтай буугаар тоглож байгаад буудахад гурван настай хүүгийн толгой хэсэгт нь санамсаргүй оносон гэх шалтгаанаар гурван настай хүүгийн аав 14 настай хүүгийн биед халдаж зодсон байна. Зодуулсан гэх хүүгийн гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилсон” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу