“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан эрүүл мэндийн байгууллагуудын нийт сувилагч нарт зориулсан үений эмгэгийн үзлэг, оношлогоо, шинжилгээг хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор, зөвлөх зэргийн эмч Т.Мөнхсайхан, Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулжээ. Уг үзлэг, оношлогоонд нийслэл, орон нутгийн нийт 1044 сувилагч хамрагдсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 50 орчим эмч нарын хамтарсан баг мөр, өвдөг, түнх, хөл, тавхайн эмгэг, хэрх үе, гавал тархи, хүзүү нурууны гэмтэл согог, үений дурангийн үзлэгээс гадна биеийн жингийн индекс тодорхойлох, зөөлөн эдийн үений ЭХО, рентген, компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI зэрэг нарийн мэргэжлийн оношлогоо, шинжилгээг хийсэн байна.Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлж, иргэд үйлчлүүлэгчдийнхээ төлөө амсхийх чөлөөгүй зүтгэж буй сувилагч нарынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарал хандуулах нь хамгийн чухал билээ. Тиймээс энэ өдрийг зөвхөн сувилагч нарт зориулж, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоонд хамруулан эрүүл мэндийн зөвлөгөө өгч, шаардлагатай зарим үйлчлүүлэгчид мэс заслын төлөвлөгөө боловсруулж үйлчилгээ үзүүлжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу