БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт салбарын төлөөлөлтэй “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийдэг. Өнөөдөр (2023.05.09) Хуш мод хамгаалал ба монгол самрын үйлдвэрлэгчид болон Самрын холбоодын төлөөлөлтэй уулзаж буй юм.Тодруулбал,

  • Үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэх асуудлыг ялгах, ченжийн асуудлыг цэгцлэх;
  • Хуш модны самрыг байгалийн ургамлын тухай хууль эсвэл Ойн тухай хуулиар зохицуулагдах эсэх;
  • Хуш модны хамгааллыг Төр хувийн хэвшил хамтран хийх;
  • Самар түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл олголтыг цэгцлэх, стандартыг шинэчлэх;
  • Гаднын зах зээлд нийлүүлэлт хийхэд шударга өрсөлдөөнийг бий болгох, татварын дарамт их байдаг тухай;
  • Ойг эзэнжүүлж хариуцлагын гэрээг аж ахуйн нэгжтэй хийх, ажилчдын аюулгүй байдлыг хангах, зөв зохистой ашиглалтыг бий болгох зэрэг асуудлын хүрээнд өрнөж байгаа юм.Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Хуулийн хэлтсийн дарга Т.Санчир, Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Бат, ХХААХҮЯ-ны Худалдаа,хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон болон Монголын самар үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Монгол самрын кластер ТББ, Самар үйлдвэрлэгчдийн холбоо болон Самар үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу