Долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн иргэн Ч.Маралмаагийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2023.05.09/ болно.

Өнгөрөгч гуравдугаар сарын 6-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урсгал сөрж, 12 настай хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болсон билээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан юм.

Эл шийдвэрийг шүүгдэгч Ч.Маралмаа эс зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Улмаар түүний гомдлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох аж.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу