Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд “Истана” загварын автомашинтай зорчиж байсан иргэн Д, том оврын ачааны автомашины араас мөргөж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т/   Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр /2023.05.08/ өглөөний 07:40 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход  Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово”  загварын өөрөө буулгагч автомашины араас, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд  зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж тухайн автомашины жолооч иргэн Д /28 настай, эрэгтэй/ нас барсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу