Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Харин энэ долоо хоногийн ээлжит хуралдааныг наашлуулж, өнөөдөр /2023.05.09/ хуралдаж байна. 

Сануулахад, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн, УИХ-ын даргад өргөн барьсан билээ. 

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд тусгасны дагуу УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн төслөөр иргэдээс санал авна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу