Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2023.05.09/ болжээ. Хуралдаанаар  Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагарын ирүүлсэн Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцсэн байна. 

Улмаар тус намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэн уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Одоогоор Улсын Дээд шүүхэд дараах 36 нам бүртгэлтэй байна. Үүнд,

  • Монгол Ардын нам /МАН/
  • Ардчилсан нам /АН/
  • Монголын Ногоон нам /МНН/
  • Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
  • Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
  • Монгол Либерал Ардчилсан нам /МЛАН/
  • Эх Орон нам
  • Монголын Либерал нам /МЛН/
  • Бүгд найрамдах нам /БНН/
  • Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
  •  Монголын Социал Демократ Нам
  • Ард Түмний Нам /АТН/ 
  • Монгол Үндэсний Ардчилсан Нам /МҮАН/
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
  • Иргэний Хөдөлгөөний Нам /ИХН/
  • Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
  • Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
  • Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
  • ХҮН нам /ХҮН/
  • Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
  • Монгол Консерватив нам /МКН/
  • Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
  • Ард түмнээ хайрлая нам /АТХН/
  • Монголын хүний төлөө нам
  • Үнэн ба Зөв нам
  • Зон олны нам /ЗОН/
  • Дэлхийн монголчууд нам (ДМН)
  • Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
  • Их эв нам /ИЭН/
  • Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
  • Миний Монгол нам /ММН/
  • Монгол шинэчлэлт нам /МШН/
  • Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/
  • Зүй ёс нам /ЗЁН/
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу