Сүүлийн өдрүүдэд Чойжин ламын сүм музейн ногоон зүлгэн дээр барилга барих талаар мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар тус музейн захирал Д.Отгонсүрэн өнөөдөр /2022.05.09/ мэдээлэл хүргэлээ. 

Тэрбээр “115 жилийн өмнө эсгий гуталтай лам нар ном хурж байсан сүмд бид одоо эсгий гуталтай л ажиллаж байна. Манай ажилтнууд эрүүл мэндийн асуудалтай болсон. Бөөр, эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөж байна. Сүүлийн жилүүдэд бид гуурсан хоолойн өвчтэй болсон. Халаалтгүй учраас үргэлж хуурай өрөөнд байрлаж ажилладаг. Ийм нөхцөлд бид 580 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байгаа.

Өнөөдөр бид сүмээ нээж чадахгүй хэмжээнд хүрлээ. Ийм нөхцөлд, бага цалинтай ажиллах хүн олдохгүй байна. Ирсэн хүн нь цалин сонсоод ирэхгүй байгаа” гэлээ. 

Харин музейд шинэ барилга барих талаар “Өнөөдөр яригдаж байгаа сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим Засгийн газрын хөтөлбөрт орсон. Соёлын яам байгуулагдаж, соёлын салбар руу илүү анхаарч, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үзэж, судлаад өнөөдөр “Сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим барих хэрэгцээ шаардлага байгаа гэж үзэн биднийг дэмжиж байгаад баяртай байна. Эхний байдлаар 12х54 хэмжээтэй барилга барихаар яригдсан” гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу