Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 7-10-нд болж буй “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-д оролцож байгаа билээ.Уг чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцүүлжээ.

“Монгол Улсад цэцэрлэг, сургуульд хамрагдалт 90-98 хувьтай байгаа нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж байна”

Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар тэрбээр илтгэлдээ дурдсан байна. Мөн гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж байгааг онцоллоо.

Хот хөдөөгийн, төрийн хувийн сургуулийн ялгаа заагийг арилгахын тулд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан. Түвшинг тогтоосноор байгууллагын менежментийг сайжруулах, багшийн мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь ахиулах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, суралцаж буй байршил, оройн зайнаас үл хамааран цахим платформын тусламжтай хүүхэд бүрд тэгш боломж олгохоор эхний алхамуудыг амжилтай хийж буй тухай танилцуулжээ.Хэлэлцүүлгийн үеэр мөн Бүгд Найрамдах Гвиней Улсын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт болон хѳдѳлмѳр эрхлэлтийн сайд, Ливи Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан судалгааны сайд, Цахиурын хѳндий дэх Мк Кинсей байгууллагын мэдлэгийн шинжээчидтэй уулзсан. Уулзалтаар аливаа эрсдэлийг даван туулах чадавхтай, тогтвортой боловсролыг хѳгжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж БШУЯ мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу