Долоон машин мөргөж, хүүхэд гэмтээсэн иргэн Ч.Маралмаагийн гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2023.05.09/ хэлэлцэх товтой байсан билээ. 

Гэтэл Ч.Маралмаагийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Энэ дагуу шүүхээс Ч.Маралмаагийн өмгөөлүүлэх эрхийг хангахын тулд шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргалаа. 

Сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 6-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урсгал сөрж, хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаагийн гэм бурууг шүүх хуралдаан болсон билээ.

Улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.

Эл шийдвэрийг шүүгдэгч Ч.Маралмаа эс зөвшөөрч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу