Монголын барилгын магнат Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайдаар томилогдонгуутаа тус салбарт хууль бус халаа сэлгээ хийж мэргэжлийн бус томилгоо нэлээд хийсний нэг нь Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн захирал, аймгийн заан П.Баттулга юм.

Б.Чойжилсүрэн сайд тухайн үед П.Баттулгыг танихгүй гэж байсан ч сонгуулийнх нь менежерээр ажиллаж, бүр цагаан сараар “Улсын Аварга” малчны шагналыг түүний нэрийн өмнөөс гардуулаад явж байсан гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм.

Хамгийн гол нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг “ШҮҮР” Б.Чойжилсүрэн сайдын бөх захирал дээр хугарсан явдал.

Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралд тавигдах нөхцөл шаардлагыг компанийн дүрэм дээр зааж өгсөн байдаг. Гэвч ББЭХС ТӨХК-ийн дүрэмд гүйцэтгэх захирал нь салбартаа 10 жил ажилласан, инженер, эдийн засагч байна гэсэн заалтыг аймгийн заан П.Баттулга огт хангахгүй томилогдсон ч шүүр ажиллагаанд өртөхгүй үлдсэн нь шударга бус байгаа юм. Аймгийн заан П.Баттулга нь ажилдаа үлдэхийн тулд компанийн үндсэн дүрмээ өөрчилж өөрийн оройгоор төгссөн эрхзүйч мэргэжлийг тавигдах шаардлагад нэмж оруулсан ч ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр “удирдах албан тушаал 5 жил хашсан” гэдэг заалтыг хангахгүй байгаа юм.

Өөрөө компанийнхаа Үндсэн дүрмээ зөрчиж томилогдсон, сүүлд өөрчилсөн дүрэмдээ ч нийцэхгүй байгаа аймгийн заан П.Баттулга захирал харин ББЭХС ТӨХК-ийн 23 ажилтнаа шүүрдэх мэдэгдэл өгсөн байна. Сайдын томилгоонд хугардаг, жирийн ажилчдыг шүүрддэг “Шүүр” гэж байх уу?

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу