Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа замын хашлага мөргөсөн хэрэг Хан-Уул дүүрэгт гарсан байна. 

Тодруулбал, энэ сарын 9-ний 06:05 цагт 120 мянгатын автобусны буудлын хойд замд “BMW маркийн тээврийн хэрэгсэл замын хашлага мөргөөд маш хурдтай явж байна, жолооч нь согтуу байх шиг байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, осол гаргасан тээврийн хэрэгслийг 36 настай, эрэгтэй “А” гэгч жолоодож явсныг тогтоожээ.

Тухайн иргэнийг түр саатуулж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгааг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу