Клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ны хооронд Вьетнамын Вин Фукт болж, өндөрлөсөн билээ. Уг тэмцээнд манай Үндэсний шигшээ багийн тамирчид “Хөвсгөл эрчим” клубын нэрээр оролцож, Хонгконгийн клубыг ялан наймдугаар байрт орсон юм. 

Тэгвэл Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл тавдугаар сарын 14-21-ны хооронд Бахрейны Риффа хотод болох гэж байна. Эл тэмцээнд манай үндэсний шигшээ баг “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцоно. 

Тэмцээнд Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, Хятад, Хонгконг, Өмнөд Солонгос, Австрали, Индонез, Кувейт, Йемен, Монгол гээд нийт 16 улсын баг оролцохоор мэдүүлжээ. 

Нэг хэсэг дөрвөн багтай бөгөөд манай баг C хэсэгт Японы (Suntory Sunbirds), Тайландын (Diamond Food–Fine Chef), Йемений (Khaypil) клубуудтэй орсон байна.

Манай баг эхний тоглолтоо тавдугаар сарын 14-нд монголын цагаар 16:30 цагаас Йемений (Khaypil) клубтэй хийнэ. 

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд,

  • Ахлах дасгалжуулагчаар Б.Даринчулуун, 
  • Туслах дасгалжуулагчаар Э.Энхтөгс,
  • А.Даваажаргал, 
  • Б.Анхбаяр,
  • О.Золбоо,
  • Б.Амар, 
  • Т.Хангал, 
  • Б.Наранбаяр,
  • С.Нямсүх,
  • С.Анх-Эрдэнэ,
  • Б.Батсуурь,
  • А.Төр-Эрдэнэ,
  • З.Буянжаргал,
  • Э.Энх-Амгалан,
  • Г.Төрмандах, 
  • Б.Ууганцэрэн,
  • Г.Цэнд-Аюуш,
  • О.Чойжилсүрэн нар багтсан билээ.

Мөн Ж.Энх-Эрдэнэ, Б.Баярсайхан нар үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бий ч дөрөвдүгээр сард болсон Өмнөд Солонгосын волейболын дээд лигийн Ази тамирчдын сонгон шалгаруулалтад тэнцэж, Samsung Bluefangs, Ansan Okman багуудтай гэрээ байгуулсан билээ. Тиймээс тэд энэ удаагийн тэмцээнд оролцох эсэх нь тодорхойгүй байна.

May be an image of 1 person, playing volleyball and text that says 'MONGOLIAN NATIONAL VOLLEYBALL TEAM 14 2 5 Me are one team'

May be an image of text that says 'EGAVC Z023 ASIAN MEN'S CLUB VOLLEYBALL h CHAMPIONSHIP MANAMA, BAHRAIN MATCH SCHEDULE MAY 14, 2023 Kam AIR AFG) KamAir 11:30 å台中銀行 TAICHUNG BANK TPE) BAYANKHONGOR CROWND GEO C MGL ATCHNO. 11:30 KHAYPIL SPORTS CLUB YEM) POLICE SPORTS TEAM QAT O 14:00 VC KAZ) SOUTH GAS SPORTS CLUB IRQ) MATCHNO. 14:00 GMT+3.00 SHAHDAB DIAMOND FOOD CHEF AIR NO.5 16:30 SUNBIRDS SUNTORY SUNBIRDS (JPN) CANBERRA HEAT (AUS) HEAT 16:30 KOREAN AIR JUMBOS RO-VOLLEYBALL CLUB KOR ALAHLI 19:00 POOL JAKARTA BHAYANGKARA INA) ASPIRING VOLLEYBALL TEAM HKG) MATCHNO.8 19:00 POOLD COURT2 KUWAIT SPORTING KUW) ASIAN VOLLEYBALL CONFEDERATION :AVCVOLLEY ASIANVOLLEYBALL'

15 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу