Өнгөрөгч долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн санаачилгаар АН-ын ҮБХ-ны хуралдааныг хийж, намын даргын сунгаа явуулж Л.Гантөмөр ялалт байгуулсан. Тэгвэл тамгатай гэгддэг С.Эрдэнийн тэргүүлдэг АН-аас уг ҮБХ-ны хуралдаан болон намын даргыг батламжилсан ээлжит бус Их Хурлыг хүчингүй хэмээн мэдэгдээд байгаа. Тэгвэл өнөөдөр С.Эрдэнийн тэргүүлсэн Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны намрын хаалтын хуралдаан боллоо.
Хурал 80 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд
1. Үндэсний Бодлогын Хорооны үйл ажиллагааны тайлан
2. АН-ын даргын сунгаа болон XVI Их хурлын тов зарлах тухай
3. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга
4. Эвлэрлийн ажлын хэсгийн үйл ажиллагаанд өгөх дүгнэлт
5. Бусад зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар энэ сарын 28-нд АН-ын 16 дугаар Их хурлыг товлосон ба АН-ын даргыг шинээр сонгон, батламжилна гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдлээ.