Их, дээд сургуульд элсэн орох гэж буй хүмүүсээс элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө Монгол хэл бичгийн шалгалт авдаг билээ. 

Уг шалгалтыг энэ жил 30,879 иргэн өгч, үүнээс 4,856 нь босго оноондоо хүрээгүй буюу 400 оноо авч чадаагүйг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлээд буй.

Тэгвэл босго оноондоо хүрээгүй эдгээр шалгуулагчид энэ оны 11 дүгээр сард дахин зохион байгуулах Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдах боломжтой аж. 

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс “Монгол хэл бичгийн шалгалтын босго онооны болзол хангаагүй иргэд зургаадугаар сард зохион байгуулах ЭЕШ-д сонгосон хичээлүүдээрээ шалгалтаа өгнө. ЭЕШ-ын дүн, оноо бүхий батламж шалгалт өгсөн өдрөөс хойш 2.8 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард өөрийн сонгосон хичээлээр ЭЕШ-аа өгчхөөд ирэх 11 дүгээр сард Монгол хэл бичгийн шалгалтаа дахин өгч, 400 оноогоо авбал их, дээд сургуульд элсэх эрхтэй” хэмээн мэдээллээ.

May be an image of text

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу