БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд салбарын төлөөллүүдтэй “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийлээ. Уулзалтад цахилгаан авто машин импортлогч байгууллагууд болон ногоон зээлийн санхүүжилтийг олгож буй банкууд, аж ахуйн нэгж, Төрийн холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба тодруулбал суудлын 500 гаруй, автобус 100 гаруй байдаг байна.  Энэ нь маш бага үзүүлэлт бөгөөд үүнийг нэмэгдүүлж чадвал Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулахад бодит нөлөөлөл авчрах талаар уулзалт өрнөсөн юм.

Монгол Улсад борлуулагдаж буй цахилгаан авто машин нь өвлийн улиралд нэг цэнэглэлтээр 200-250 км, зуны улиралд 500-600 км явах хүчин чадалтай байдаг аж.

21 аймагт цахилгаан автомашин цэнэглэх түгээгүүр байгуулах ажлууд эхэлсэн ба ашиглалтад орчихвол хаана ч цахилгаан автомашиныг хэрэглэх боломжтой. Машины хувьд бартаат зам туулах чадвар хурд, хүчний хувьд бензин автомашинаас ялгаагүй байдаг тухай импортлогч байгууллагууд онцолжээ.Мөн эрчим хүчний зарцуулалт маш бага байдаг ба 5 жилийн хугацаанд цахилгаан авто машинд 947000 мянган төгрөг зарцуулсан бол Улаанбаатар хотод 5500 төгрөгөөр 14 хоног явдаг тухай хэрэглэгчид сэтгэгдлээ хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу