УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авч байгаа билээ. 

Сангийн сайд, УИХ-ын гишүүд Б.Жавхлан Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэрээ хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр “Эдийн засаг тогтворжиж байгаа учир бид хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хийхээр амласан, төлөвлөсөн ажлуудаа хийнэ.  

Өнгөрсөн жил төсвөө өргөн барихад хүүхдийн мөнгийг олгоход маш хүнд байсан. Нийт хүүхдийн 91 хувьд битгий хэл 60,70 хувьд нь өгөхөөр болгож буулгах шаардлага үүсэж байсан юм. 

Харин бид өнөөдөр эдийн засгаа тогтворжуулж чадсан учраас эргээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох боломж бүрдэж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу