УИХ-ын гишүүд энэ долоо хоногт /2023.05.11/ тойрогтоо ажиллаж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал авч байгаа билээ.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймагт ажиллах үеэрээ тойргийн иргэддээ үхэр тарааж байна.
Тэрбээр Төв аймагт “Шинэ хөдөө” төслийг санаачлан, 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд өнгөрсөн онд хөдөө аж, ахуйн иж бүрэн төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн бол энэ удаад махны чиглэлийн Герефорд үүлдрийн 45 толгой бухыг 27 суманд хүлээлгэн өгч буй нь энэ аж. 
Энэ тухайгаа тэрбээр “Цэвэр үүлдрийн бухтай болсноор манай аймгийн малчид сайн чанарын өндөр ашиг шимтэй үхэртэй болно. Ингэснээр тооноос чанарт шилжин өдрөөс өдөрт муудаж байгаа бэлчээрийн доройтлыг хамгаалахад хувь нэмэр оруулах юм. Эдгээр бухуудыг авсан малчид маань үхэр сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, арвин ашиг орлого олохын ерөөлийг өргөе” хэмээн цахим хуудсандаа бичжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу