Хурд хамтлаг түүхт 30 жилийн концертоо Төв цэнгэлдэх хүрээлэнд 2023 оны 06-р сарын 10-нд  тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Тоглолтын найруулга дээр “on’n off” продакшн продюсер, найруулагч МУГЗ С.Ононбат мөн Герман болон Франц-с мэргэжлийн алдартай дууны инженерүүд ирж ажиллахаар болсон юм.

Мөн “Хурд” хамтлагийн 30 жилийн ойн баярын тоглолтын тасалбарыг Якут, Тува, Орос, Өвөр Монгол, Хятад зэрэг аялал жуулчлалын компаниуд хөтөлбөр гарган борлуулж эхэлжээ. Тус хөтөлбөрт Монголын үзэсгэлэнт болон түүхэн, дурсгалт газруудаар аялах “ХУРД 30 ЖИЛ” тоглолтыг үзэх үндсэн үйл ажиллагаа багтсан байна.

Дэлхийн соёлыг тодорхойлогч нэгэн үндэс бол дуу хөгжим, урлаг соёлын өв билээ.  Анх 1987 онд Төмөр замын вагон ​депогийн ажилчин хэсэг залуусын дундаас эхлэлтэй энэхүү хамтлаг өнгөрсөн хугацаанд Монгол түмнийг рок хөгжмөөр хөглөж, сэтгэл зүрхэнд нь дуун дурсамж хоногшуулж чадсан гэхэд болно. XX зууны эхэнд дэлхийг донсолгож байсан рок урсгалыг Монголд нутагшуулж нэг ёсондоо “Монгол Рок” гэж болох олон сонсогчдын чихний чимэг болсон урсгалыг бий болгож, гар бие хөгжүүлж ирсэн. Тэгвэл энэ жил Монгол түмнийг уран бүтээлээрээ хөглөж явсан энэхүү домогт хамтлагийн 30 жилийн ойн баяр тохиож байна. Тэдний өнгөрсөн 30 жилд хийж, бүтээсэн урлаг, соёлын шинэчлэл зөвхөн Монгол түмнээс гадна олон улсын сонсогчдын хайр, хүндэтгэлийг ч хүлээсээр ирсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу