ХӨСҮТ-өөс өнөөдөр /2023.05.12/ цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.НаранзулСүүлийн долоо хоногт дэлхийн улс орнуудад омикроны дэд хувилбар болох ХВВ1.5  40-50 хувийн тархалттай давамгайлж байна. Монголд 18 дугаар долоо хоногт нийтдээ 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн.

PCR шинжилгээгээр эерэг илэрч байгаа тохиолдол огцом өссөн.

Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнуудад хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс ард иргэд олон хүн цугласан газар амны хаалтаа зүүж, зайгаа барих шаардлагатай” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу