Эрэгтэйчүүдийн Клубуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид “Bayankhongor Crownd Geo” нэрээр оролцож буй билээ. Тэмцээн Бахрейны Риффа хотод өнөөдрөөс /2023.05.14/ эхэлсэн бөгөөд энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.

Манай шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо 16:30 цагаас Йемений “Khaypil” клубтэй хийлээ. Харамсалтай нь манай баг 2:3 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Тодруулбал,

  • 1-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 30:28 Йемен (Khaypil)
  • 2-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 17:25 Йемен (Khaypil)
  • 3-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 25:20 Йемен (Khaypil)
  • 4-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 27:29 Йемен (Khaypil)
  • 5-р үе – Монгол (Bayankhongor Crownd Geo) 15:17 Йемен (Khaypil) харьцаагаар тоглолт дууслаа.

Тэмцээнд Бахрейн, Иран, Япон, Казакстан, Катар, Тайланд, Ирак, Афганистан, Хятад, Хонгконг, Өмнөд Солонгос, Австрали, Индонез, Кувейт, Йемен, Монгол гээд нийт 16 улсын баг оролцож байна. 

Нэг хэсэг дөрвөн багтай бөгөөд манай баг C хэсэгт Японы (Suntory Sunbirds), Тайландын (Diamond Food–Fine Chef), Йемений (Khaypil) клубуудтэй орсон.

Тоглолтыг Нахиа эмийн үйлдвэр фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу