Даваа гарагийн ээлжит өглөөний уулзалтаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй өнөөдөр (2023.05.15) хийж байна. Энэхүү гурван талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцох юм. Өглөөний уулзалтын үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа: “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох ажлын хэсэг гаран ажиллаж байна. Мөн энэ онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Тухайлбал ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуй нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг 4 сарын хугацаанд цалингийн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр олгох” тухай танилцууллаа. Эдгээр болон бусад асуудлыг уулзалтаар үргэлжлүүлэн хэлэлцэж буй юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу