НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг ”Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталжээ.

Энэхүү уламжлал олон улсад тогтоод 20 жил, Монгол Улсын хэмжээнд 2006 оноос тэмдэглэн ирсэн юм.

Гэр бүлийн өдрийг улс орнууд баяр болгон тэмдэглэхээсээ илүүтэй төрийн зүгээс гэр бүлийн талаар авах арга хэмжээг тодорхойлох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гэр бүл, иргэдээс төрд асуудлаа тавих арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг байна. өнгөрсөн ням гарагт (2023.05.14) үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол гэр бүл өдөрлөг” зохион байгуулагдсан билээ. Өдөрлөгийн үеэр тайзны хөтөлбөрт арга хэмжээ, номын асар, өртөөчилсөн үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, задгай талбайд соёл, урлагийн олон арга хэмжээнүүдийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэл, Баянзүрх дүүргийн соёл урлаг, боловсролын газрууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.

Монгол Улсын 3,457,548 иргэн  941,547 өрх гэр бүлд хуваагдан амьдарч байна.

НҮБ-аас энэ жилийн гэр бүлийн өдрийг “Гэр бүл ба хүн ам зүйн  өөрчлөлт” сэдвийн дор  тэмдэглэж байгаа нь гэр бүлийн гишүүд бие биенийхээ ялгаатай байдал, хэрэгцээг ойлгон хүндэтгэх, хайрлах, энхрий үрсээ эрүүл, осол аюулгүй, амар тайван өсгөн бойжуулах, гэр бүлийн ахмад гишүүдээ хүндэтгэн халамжлах, өсвөр насны хүүхэд, залуусдаа анхаарал тавьж, найз нь, түшиг тулгуур нь байх, бие биенээ дэмжиж, хамтдаа хөгжихөд уриалж байна.

Гэр бүл гэж хамтдаа амьдардаг, бие биетэйгээ ямар нэгэн холбоотой бүлэг хүмүүсийг хэлнэ. Гэр бүлийн анхдагч үүрэг нь үр удмаа нөхөж үйлдвэрлэх, өсгөж хүмүүжүүлэх явдал юм. Гэр бүл нь нийгмийн бичил хэлбэр мөн бөгөөд гэр бүлийн зохион байгуулалт нь чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй гэж үздэг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу