Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлтийн мэдээллийг үе шаттайгаар ил болгож буй. Энэ хүрээнд өнөөдөр /2023.05.15/ 2000-2020 оны хооронд нийслэлийн болон аймаг, сумын Засаг дарга нарын олгосон газруудын мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулсан юм. 

Уг мэдээллээс харахад, Нийслэлийн үе үеийн Засаг дарга нараас Миеэгомбын Энхболд газар олгох хамгийн олон зөвшөөрөл олгосон байна. Тэрбээр 1999-2005 оны хооронд Нийслэлийн Засаг даргаар ажилласан. Үүнийхээ 2000-2005 оны хугацаанд нь газар олгох 7,374 захирамж гаргажээ.

Харин,

  • Э.Бат-Үүл – 1,888
  • С.Батболд 1,381
  • Г.Мөнхбаяр 1,679
  • Д.Сумъяабазар 621
  • Т.Билэгт -516
  • С.Амарсайхан 811
  • Ц.Батбаяр 485
  • Ж.Батбаясгалан 174 захирамж гаргасан байна.

Энэ дүнгээр тооцоход 2000-2020 оны хооронд гаргасан газар олгох захирамжийн 49,3 хувийг М.Энхболд гаргасан байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу