“Шандас ММА” клубын тамирчин, ONE championship холбооны “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч Б.Энх-Оргилын хоёр дахь тулааны тов гарлаа. 

Тэрбээр Тайландын алдарт Лумпини стадиум (Lumpinee Stadium)-д энэ сарын 19-нд Вараяын дайчин хочит Роки Бактол (Rockie Bactol)-той тулалдах юм. Филиппиний тамирчин Роки Бактол нь мэргэжлийн тулаанд 5 ялж, 2 хожигдол хүлээж байжээ.Б.Энх-Оргил Лумпини стадиумд болсон ONE Fight Night-13 арга хэмжээний үеэр ONE WARRIOR SERIES PHILIPPINES -ий ялагч Адонис Севилленотой 4-р сарын 21-нд тулалдаж шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан юм.Тулаанч Б.Энх-Оргил “Road to One Mongolia” холимог тулааны анхны ялагч болж, ONE championship холбоотой 100 мянган долларын гэрээ байгуулах эрх авсан. Тэрбээр эхний тулааны дараа үргэлжлүүлэн Тайландад бэлтгэлээ хийхээр үлдсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу