“Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” арга хэмжээний хүрээнд дараах сэдвээр харилцан санал солилцох уулзалт хийсэн юм. Хэлэлцүүлэгт Монголын талаас БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Энхчимэг нар оролцлоо.Уг хэлэлуүүлэгээр:

– “Форумын оролцогчид Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлага, амьд хөгжмийн “Play time” фестивалийг очиж үзэх, мөн өөрийн орондоо Монголын хип хоп уран бүтээлчдийг тоглуулах, тэр дундаа онцлон реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/ -ийг Япон Улсад тоглуулах,

– Мөн хоёр улсын хөлбөмбөгийн багийн хамтарсан бэлтгэлийг Монгол Улсад хийх, хөлбөмбөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.– Арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний урлагийн тоглолтыг Япон Улсад ажиллаж амьдардаг мэргэжлийн уран бүтээлчид болох Морин хуурч, хөөмийч  МУСТА Б.Болд-Эрдэнэ, бүжигчин Ц.Нарангэрэл нар толилуулав. Форумын үйл ажиллагаа Япон Улсын Токио хотод үргэлжилж байна.

– Монгол улсад хойшид хийгдэх аялал жуулчлалын сурталчилгааны талаар, Япон улстай сурталчилгаанд хамтран ажиллах;– Тогтвортой үргэлжлэх аялал жуулчлал, Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг дэмжих;

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон аялал жуулчлалын сурталчилгаа хийх;

– Агаарын тээврийн компанийн цаашдын төлөвлөгөө, шинэ бүтээгдэхүүн бий болгох боломж” зэрэг асуудлыг хөндөж санал солилцсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу