Гурван иргэн байшинтайгаа шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төвийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 22:55 цагт Онцгой байдлын тусгай утсанд иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-ын 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байжээ. Гал түймэрт Б/58 настай, эрэгтэй/,С /44 настай, эмэгтэй/, нэр нас, харьяалал нь тодорхойгүй /60 орчим настай, эмэгтэй/ нар өртөж амиа алдсан байжээ.

          Мөн 47 настай иргэний нүүр, гар хэсэг түлэгдэж, бэртсэн тул нийслэлийн ЯТТТ-ийн эмчид болон тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.