Халдварт өвчин  судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан билээ. 

Тэгвэл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчийн судлалын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Нямхүү нь хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Сануулахад, Д.Нямхүүг өнгөрөгч 2022 оны нэгдүгээр сарын 5-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр  хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилж, цагдан хорих 461-р ангид хорьж байсан удаатай. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу