Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Төлөөлөн удирдах зөвлөлдөө өгсөн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл түүний өргөдлийг өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 12-нд Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Тэрбээр 2021 оны наймдугаар сард Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон, жил есөн сар ажиллаад ийн өөрийн хүсэлтээр ажлаа өглөө.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу